Монгол орны биологийн олон янз байдал ............................

 

Хөхтөн

Экологи

Ургамал

Шувуу

Эрвээхэй

name

Амьтдын амтдрал

Шарлот Уленбрук

Амьтад болон тэдгээрийн зан араншингийн тухай дэлгэрэнгүй зурагт лавлах

Амьтдын амьдрал ном нь хэдэн төрөл зүйлийн амьтад яагаад мөн хэрхэн өөр өөр зан араншинтай байдгийг нээн таниулсан бүтээл юм. Энэхүү ном нь амьтний аймгийн ангилал зүйн талаарх шинэлэг үнэлэлт болон амьтаны анатомийн тухай дэлгэрэнгүй бичиглэлээр эхэлнэ. Ерөнхий редактор Шарлот Уленбрукээр удирдуулсан мэргэжлийн шинжээчдийн баг бичиж, Америкийн Байгалийн түүхийн музей баталгаажуулсан энэхүү Амьтдын амьдрал хэмээх ном зэрлэг байгаль дээрх амьдралыг нягт нямбай, маш дэлгэрэнгүй үзүүлснээрээ урд өмнө гарч байгаагүй бүтээл болжээ.

name

Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга

Хоёр дугаар хэвлэл

Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг

Монголын хүүхэд, залуус, амьд байгаль сонирхогч хүний тоо сүүлийн үед нэмэгдэх хэрээр хөхтөн амьтныг хээрийн нөхцөлд таньж мэдэх хүсэл сонирхол давамгайлж, энэхүү гарын авалгын хэрэгцээ улам өсөж байна. Цас болон шороон дээр гарсан амьтаны шнэхэн мөр олон хүнд танил байдаг хэдий ч, ямар амьтны, хэр зэрэг хуучирсан мөр вэ гэдгийг тогтоох, мөрнөөс юуг уншиж болох зэргийг тайлахад нэлээд туршлага, чадвар, дадал шаардах тул үүнд суралцах хэрэгтэй. Энэ ном нь өсвөр насны хүүхэд, залууст монгол орны хөхтөн амьтны мөр, амьдралын бусад ул мөрийг хэрхэн тодорхойлох аргад эхлэн сургах, тухайн газар амьдрах орчинд чухам ямар амьтад оршин амьдарч буйг илрүүлэх, сайтар танин мэдэхэд туслах зорилготой.