< Biodiversity of Mongolia
Монгол орны биологийн олон янз байдал ...........................

Хөхтөн амьтдын

овог

Адуу

Алагдаагa

Бугa

Зараа

Хэрэм

Унтаахайн

Тугалмайтан

ovis-ammon

Аргаль Ovis ammon Linnaeus, 1758

Зургийг: Д. Даваасүрэн, Төв аймаг Өндөрширээт

Хүнд лагс биетэйь хөл харьцангуй урт. Биеийн урт 140-150 см, сэрвээний өндөр 120-125см, Угалз хомь хоёулаа эвэртэй. Угалзын эвэр мушгирсан хэлбэртэй бөгөөд урт нь 58-150 см, хааяа 170 см хүрнэ. Түүний эврийн угын бүдүүн 40-44см. Хомын эвэр жижиг, 25-35 см урт мушгиа багатай. Угалз 40-200 кг, хомь 27-66 кг жинтэй. Зуны зүс хүрэвтэр бор, цайвар. Харин өвөлийн зүс цайвар. Сүрэглэн амьдарна. Хээл тээх хугацаа нь 150 хоног. Жилд нэг удаа төллөнө. Байгалийн нөхцөлд 10-18 жил насална. Монгол орны уулархаг нутгийн хад асгат налуу тагын бүсийн дэвсэгт байршин амьдарна.

( Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)