< Biodiversity of Mongolia
Монгол орны биологийн олон янз байдал ......................

Хөхтөн амьтдын овог

Адуу

Алагдаага

Буга

Зараа

Хэрэм

Унтаахайн

Тугалмайтан

cervus-elaphus

Халиун буга Cervus elaphus Linnaeus 1758

Зураг авсан: Д.Лхагвасүрэн, Төв аймаг, Мөнгөн морьт

Зуны өнгө шаргал, бор хүрэн, өвлийн зүс бор саарал. Өвлийн үсэн бүрхүүл 3-4 см урт ширүүн сор үс, өтгөн нолууртай . Зоргол нуруугаараа толботой. Бие гүйцсэн эр бугын биеиийн урт нь 213-247 см, согооных 193-232 см, дайрын биеийн жин 250-345 кг, сэрвээний өндөр дайрт 142-165 см, согоонд 124-152 см байна. Зөвхөн эр нь эвэртэй. Эврийн урт нь 1,5 м, далайц 1,3 м хүрнэ. Дайрын толгойн яс согооныхоос том. Толгойн яс 3 настайд бүрэн хэлбэржин. Нас ахих тусам эвэр уртасж, хүчирхэг болно. Эврийн хөгжил 5-6 настайд гүйцэх бөгөөд 10-12 насны дайр хамгийн хүчирхэг эвэртэй байх ба үүнээс хойш хөгшрөлтийн шинж илэрнэ. Эвэрээ хавар 3-4 сард гээж, намар дуудлагын өмнө шинэ эвэр ургаж гүйцнэ. Хээл тээх хугацаа 230-258 согоо 5-7 сард голчлон нэг илий гаргана. Цас , шавар, голын эргийн элсэн дээрх мөрөөр нь танихаас гадна буга элбэг газар модний оройн хэсгийг идсэн, холтсыг хуулсан ул мөр үзэгдэнэ.

(Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)