< Biodiversity of Mongolia
Монгол орны биологийн олон янз байдал ....................

Хөхтөн амьтдын овог:

Адуу

Алагдаага

Буга

Зараа

Хэрэм

Унтаахайн

Тугалмайтан

Tamais sibiricus

Жирх Tamais sibiricus Laxmann, 1769

Сэлэнгэ аймаг, Түнхэл сум, Зураг авсан: Г. Гантулга

Биеийн галбир төрх гоолиг, хэрэмнээс арай жижиг биетэй. Биеийн урт 130-170 мм, сүүлний урт 80-116 мм, тавхайн урт 31-38 мм, биеийн жин 60-120г хүрнэ. Зоо нурууны дагуу тууш 5 хар бараан өргөн судалтай, бараан судлын завсар цайвар өнгөтэй, биеийн хажуу, зулайн зүс хул шарга. Хэвлий цайвар. Зулай нь нуруунаас арай бараан. Сүүл саглагар, дээд талдаа 3 бараан нарийн судалтай, захаар нь цайвар эмжээртэй. Өдрийн идэвхитэй. Модонд сайн авирна. Намар 10-р сард ичээнд орж, дараа оны 4-р сарын эхээр гардаг. Эм жирх 35-40 хоног хээл тээж, жилд 4-6 гөлчгий төрүүлнэ. Жирх бүх хэв шинжийн ой, голын хөндийн шугуйд идээшин амьдарна.

(Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)