< Biodiversity of Mongolia
Монгол орны биологийн олон янз байдал .......................

Хөхтөн амьтдын овог

Адуу

Алагдаага

Буга

Зараа

Хэрэм

Унтаахайн

Тугалмайтан

Dryomis nitedula

Ойн унтаахай Dryomis nitedula Pallas, 1778

Ховд аймаг, Булган гол, Зураг авсан: Д.Лхагвасүрэн

Биеийн нуруун талын өнгө амьдарч байгаа орчноосоо хамааран үндсэн саарлаас хар хүрэн хүртэл хувьсана. Хэвлий цайвар, шаргалдуу туяатай цайвар. Нүд дайрсан хар зураас дөнгөж чих хүрнэ. Сүүл сахлаг, бүдэг саарал. Нүд бүлтгэрдүү. Биеийн урт 8-12 см, сүүл 7-11, биеийн жин 60 грамм хүрнэ. Кондилобазаль урт 18-27,8 мм, шанааны өргөн 12,3-17мм.

Шөнийн идэвхитэй. Модны хонгилд болон мөчир дээр үүрээ засна. Шувууны үүр ч ашиглана. Үүр засахдаа хагд өвс, мал, амьтны үс, ноос ашиглана. Өвөл ичнэ. Идэш тэжээлдээ шавьж, түүний авгалдай, шөнийн эрвээхэй, ургамлын үр жимс, нахиа хэрэглэнэ. Үржлийн үе 5-8 сар. Хээл тээх хугацаа 23-25 хоног. Жилд 1-3 удаа төрнө. Нэг удаад 2-8 гөлчгий гаргана. Голын хөндийн улиангар, улиас, бургасан шугуй, навчит ой, сөөг, төгөлд амьдарна. Модны мөчир ил үүр зассан бол түүгээр нь таньж болно.

( Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)