Хөхтөн амьтдын овог
Адуу
Алагдаагa
Бугa
Зараа
Хэрэм
Унтаахайн
Тугалмайтан
|
|
Тахь Equus ferus przewalskii Groves, 1986
Зургийг: Д. Өсөхжаргал
Хустай байгалийн цогцолборт газар
Тахь хул зүстэй, улирал болон бодгалааас хамаарч ухаа хонгор, цайвар хул, бор хул зүстэй ч тохиолдоно. Хэвлий, цавь, суга, гуяны зураа орчим цайвар зүстэй. Мундаанаас зоо нуруу дагуу сүүлний цацаг хялгас хүртэл бор тууш хүрэн судалтай. Дэл босоо, ахар, хар өнгөтэй. Ороо нийллэг 5-р сараас 7-р сарын эцэс хүртэл үргэлжилнэ. Хээлээ 327-357 орчим хоног тээнэ. Байдас 3-4 настай, харин үрээ таван нас хүрч үржилд орно. Тахийн уугуул нутаг нь Монголын Зүүн гарын цөл, цөлөрхөг хээр юм. ( Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)
|