< Biodiversity of Mongolia
Монгол орны биологийн олон янз байдал .....................

Хөхтөн амьтдын овог:

Адуу

Алагдаага

Буга

Зараа

Хэрэм

Унтаахайн

Тугалмайтан

Hemiechinus auritus

Дэлдэн зараа Hemiechinus auritus Gmelin, 1170

Борзонгийн говь, 2013, Зураг авсан: Д.Лхагвасүрэн

Биеийн гадаад төрхөөрөө дагуур зараатай адил, биеийн урт нь 127-183, сүүлний урт 17-23, тавхайн урт нь 31-37 мм. Биеийн жин 400-700 гр. Биеийн хажуу болон нуруу өргөстэй. Мөчид богино, бахим. Чих н харцангуй урт, 37-45мм. Хэвлий дун цагаан. Урт шөвгөр хоншоортой. Толгойн ясны суурин хэсгийн урт 41-46 мм. Шөнө болон бүрэнхийн идэвхитэй. Өвөл ичээлнэ. Зун 6-7 сард зулзагалж, 4-7 зулзага төрүүлнэ. Хээл тээх хугацаа 35-40 хоног. Байгалийн нөхцөлд 7 жил орчим насална. Хуурай хээр цөл заримдаг цөлийн бутлаг ургамал бүхий хөндий, элсэн довцог, баян бүрдүүдэд, голын хуурайдуу сав газар зэрэгт байршин амьдарна.

( Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)