< Biodiversity of Mongolia
Монгол орны биологийн олон янз байдал ............вв..

Хөхтөн амьтдын овог

Адуу

Алагдаага

Буга

Зараа

Хэрэм

Унтаахайн

Тугалмайтан

salpingotus-crassicauda

Өөхөн сүүлт атигдаахай Salpingotus crassicauda Vinogradov, 1924

Зүүн гарын говь, 2010, Зураг авсан: Д.Лхагвасүрэн

Сүүлний үс тачирхан, зөвхөн үзүүртэй үл мэдэг цацаг үстэй. Бие гүйцсэн бодгалийн урт нь 49-57 мм, сүүлний урт 87-177мм, тавхайн урт 21-27мм, чихний урт 5-8 мм, чих жижиг хоолой хэлбэртэй, биеийн жин 7-24г. Нуруун тал элсэн шаргалдуу, хэвлий цагаан. Сүүл бүдүүн, өөхөн хуримтлалтай. Сүүлний үзүүрт цацаг байхгүй. Тавхайн улны хэсэгт цайвар үстэй. Шөнийн идэвхтэй, өвөл ичээллэнэ. Идэш тэжээлийн зонхилох хэсгийн ургамлын ногоон хэсэг эзэлнэ. Ичээнээс гарсны дараа үржилд орно. Жилд 2 удаа төрөх ба төрөх бүрдээ 2-4 зулзага гаргана. Цөл болон Замирдаг цөлийн шаварлаг, наанги хөрстэй нутагт байршин амьдарна.

( Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)

 

  cardiocranius-paradoxus

 

Таван-хуруут атигдаахай Cardiocranius paradoxus Satinin , 1903

Тахын тал, Зураг авсан: Д.Лхагвасүрэн

Биеийн урт 50-65 мм, сүүлний урт 70-80 мм, тавхайн урт 21-29 мм, чихний урт 4.5-6 мм, чих жижиг бөгөөд хоолой хэлбэртэй. Биеийн жин 7-18 г, Биеийн нуруун тал элсэн өнгөтэй бөгөөд хэвлийн тал нь цагаан өнгөтэй. Сүүлний үг нарийн, дундуураа бүдүүрч өөх хуримтлуулсан байх бөгөөд үзүүрээрээ нарийн. Сүүл нь сийрэг богино үстэй, үзүүртэй багавтар цацагтай. Сүүлний дээд тал цайвар бор, доод тал цагаан өнгөтэй. Хойд мөчид 5 хуруутай. Шөнийн идэвхитэй. Элдэв зүйлийн үет ургамлын үр болон шавьжаар хооллоно. Ичээнээс гарсаны дараа үржилд орно. Жилд нэг удаа төрөх ба төрөх бүрдээ 3-6 зулзага төрүүлнэ. Сийрэг, тачир ургамалтай элсэн довцог, сул элсэн хөрстэй газарт байршин амьдарна.

( Монгол орны хөхтөн амьтан таних гарын авалга Н. Батсайхан, Р. Самъяа, С. Шар, Д.Лхагвасүрэн, С.Р.Б. Кинг)